Казахстаны шинэ ерөнхийлөгч нийслэлээ Нурсултан гэж нэрлэх санал гаргалаа

Казахстан улсыг сүүлийн 30 шахам жил буюу ЗХУ задарснаас хойш удирдсан Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өчигдөр телевизийн сувгаар дамжуулан огцорч буйгаа ард түмэндээ мэдэгдсэн. Тэрээр энэ үеэрээ огцрох  болсон шалтгаанаа хэлээгүй ч тус  улсын  хэвлэлүүд шинэ үеийн залуу боловсон хүчин улс орноо  удирдах ёстой гэж үзсэн  байх хэмээн  таамаглан бичиж байна.

Тэрээр өнөөдөр ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа Казахстаны Сенатын танхимын дарга Касым-Жомарт Токаевт хүлээлгэн өглөө.

 

Ингэснээр 2020 оны  ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Токаев Ерөнхийлөгчийн албыг хашина.

Назарбаев нь  1969 онд Зөвлөлт Хасагийн намд элссэнээр улстөрийн карьераа эхлүүлсэн бөгөөд 1989 онд Зөвлөлт Хасагийн  Сайд нарын  зөвлөлийн  дарга болж, 1991 онд Казакстан улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Нийт таван  удаа Ерөнхийлөгчийн  сонгуульд ялалт  байгуулсан тэрээр 2015 оны сонгуульд ялж 2020 он хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө албаа хүлээлгэн өглөө.

Нурсултан Назарбаев цаашид Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн болон  болон, Нур-Отан намын даргаар хэвээр ажиллах юм.

Назарбаевыг “залгамжилсан” Токаев Москвад боловсрол эзэмшсэн, казах, орос, англи, хятад хэлтэй дипломатч бөгөөд өнгөрсөн хугацаанд Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тэрээр өнөөдөр парламентын танхимуудын хамтарсан хуралдааны үеэр Казахстаны нийслэлийг тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрээр “Нурсултан” болгож өөрчлөх санал гаргажээ. Мөн мужуудын төв хотуудын төв гудамжуудыг Назарбаевын нэрэмжит болгох санал гаргаж, анхны ерөнхийлөгч үүрд “ард түмний эцэг” байх болно гэж онцлон хэлсэн байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...

“Эрэл групп”-ийн зүүн талын замыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...