Эрдэнэс Тавантолгой” ХК 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайд ажиллаж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьж ургуулсан мод, хэрэгжүүлсэн ажлын явцтай танилцлаа.

”Эрдэнэс Тавантолгой” ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж “Сая тонн – Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулахаар ажиллаж байна.

Тухайлбал:

  • Говийн бүсэд 62 сая буюу төмөр замын зурваст 21.9 сая, авто замын зурваст 9 сая, хамгаалалтын ойн зурваст 3 сая, заган ойжуулалтад 32.7 сая мод тарих,
  • Хангайн бүсэд 82 сая буюу шилмүүст ойд 68 сая, төв суурин газрын ногоон бүсэд 14 сая мод тарих,
  • Говь хээрийн бүсэд 36 сая мод буюу агро ойжуулалт хийхээр тусган ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүнд танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК одоогоор 53 мянган тарьц, суулгацын нөөц бүрдүүлж, 2021-2023 онд нийт 330 орчим мянган мод тарьж ургуулаад байна. ”Сая тонн-Сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2021-2025 онд гурван сая, 2025-2027 онд 57 сая, 2027-2030 онд 120 сая модыг тарих юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт хийх туршлага, бааз суурийг бүрдүүлэх цаашид үргэлжлүүлж, Монгол орон, ялангуяа Өмнөговь аймагт нүүрлээд буй цөлжилт, шар шороон шуургыг сааруулахад хувь нэмрээ оруулна гэдгийг компанийн Захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анун энэ үеэр онцоллоо.

Доройтсон ойг нөхөн сэргээх зорилтод 101 сая буюу 180 сая модны 56 хувь, агро ойн аж ахуй хөгжүүлэхэд 40 сая мод буюу 22 хувь, цөлжилтөөс хамгаалахад 35 сая мод буюу 20 хувь, хотын ой хөгжүүлэхэд 3.5 сая мод буюу 2 хувийг нь тарих замаар хувь нэмрээ оруулахаар төлөвлөсөн байна.

Хөтөлбөрийн хүрээнд мод сөөгийн нөөц бүрдүүлэх  ажлыг бүс нутгын онцлогт тохирсон байдлаар жилд 5-7 сая тарьц суулгац ургуулах хүчин чадал бүхий бүрэн автомат мод үржүүлгийн агропарк байгуулах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 20 га талбайд “Эрдэнэс” агропарк, Дорноговь аймгийн Сайншанд суманд 30 га талбайд “Зүүнбаян” агропарк байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

П.Сайнзориг: Бөхчүүд цолоо 3-5 жилийн дотор баталж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

Бөхийн цолны найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа...

Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дамбадаржаа дэд төвийн...

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хоёрдугаар хуралдаан боллоо....

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж гэр хорооллыг барилгажуулна

Бохир ус татан зайлуулах “Туул-1” коллекторын ажил үргэлжилж байна....