“Эрдэнэс Монгол”-ынхон “Орано” групптэй судалгааны чиглэлээр хамтарч ажиллана

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү БНФУ-ын Төрийн өмчит компани болох “Орано” группийн Тэргүүн гүйцэтгэх захирал Николас Мас тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Орано” групп нь дэлхийн таван тивийн улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Канад, Казахстан, Монгол, Нигер, Намиби зэрэг оронд ураны олборлолт, хайгуулын төсөл хэрэгжүүлдэг байна.

Тус группийн нийт хувьцааны 92,2 хувийг Францын Засгийн газар нь эзэмшдэг гэдгийг ноён Николас Мас уулзалтын эхэнд танилцуулсан. Манай улсад тус групп “Арева Монгол” ХХК, “Кожеговь” ХХК болон Монгол – Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-иар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Бадрах Энержи” ХХК-ийн хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Зүүнбаян багийн нутагт орших ураны Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордуудын төслийн хувьд манай улсын стратегийн чухал ач холбогдолтой, хоёр орны хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлж буйг Гүйцэтгэх захирал П.Ганхүү онцоллоо.

Цаашид талууд нарийвчилсан судалгааны ажил, бүтээн байгуулалт зэрэгт анхаарч ажиллахаар тохирлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...