“Family” кимчиний цехэд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийлээ. Тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргэүүллээ.

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс, Дээшлэх зоог хоолны газрууд, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.Хяналт шалгалтаар тус хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчил илэрлээ. Иймд Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

“Үндэсний орон сууцжуулалтын тухай” хуулийн төсөл боловсруулжээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн...

“Эрэл групп”-ийн зүүн талын замыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...