Үгэнд орсонгүй” гэж хүүгийнхээ хөлийг зуух руу хийж түлжээ

“Аав аа, намайг битгий зодооч” гэх уйлагнан гуйх хүүгийн дууг сонссон хэн бүхний зүрх зүсэгдэх шиг. Одоогоос арваад хоногийн өмнө Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь орсонгүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Үүгээр ч зогсохгүй тун саяхан Баянзүрх дүүрэгт иргэн М нь таван сартай жирэмсэн эхнэрийнхээ хэвлий рүү атгасан гараасаа таван удаа цохиж гэмтээсэн хэрэг бүртгэгдсэн байна.
Энэ мэт хүний санаанд оромгүй, хүний сэтгэлээс гарамгүй аймшигт хэргүүд зөвхөн гэр бүлийн хүрээнд үйлдэгджээ. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам буурч байгаа ч үл ялих маргаан, уур уцаараас болж эхнэр нөхрөө гэмтээх, сэтгэл санаагаар нь хохироох явдал давтагдсаар байгаа билээ.
Өнгөрөгч оны тоон мэдээллээс харахад, эхний найман сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн нийт 404 гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар буурсан бөгөөд дээрх бүртгэгдсэн хэргийн 391 нь хөнгөн, 13 нь хүнд ангиллын гэмт хэрэг байв. Хүний эрхийн байгууллагаас хийсэн судалгаагаар, Монгол Улсын хэмжээнд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн ямар нэг хэлбэрт өртдөг, 10 эмэгтэй тутмын нэг нь зодуулдаг, таван гэр бүл тутмын нэгэнд хүчирхийллийн аль нэг хэлбэр илэрдэг гэсэн дүн гаржээ. Мөн хоёр хүүхэд тутмын нэг нь, өндөр настнуудын 14 хувь нь хүчирхийлэлд өртдөгийг тогтоосон байна.
Харамсалтай нь, хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд тухайн гэр бүлд амьдарч байгаа хүмүүс шууд болон дам хохирогч болдог аж.
Өөрөөр хэлбэл эхийгээ зодуулж, доромжлуулахыг харж суугаа хүүхэд хүчирхийлэлд дам байдлаар өртөж хэлмэгддэг. Энэ утгаар нь олон судлаач гэр бүлийн хүчирхийллийг хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хэмээн онцлох нь ч бий.
Энэ оны гуравдугаар сард цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргийг дурдъя.
ТУХАЙЛБАЛ:
Сонгинохайрхан дүүрэгт 2019 онд нөхөр болох Д нь согтуурсан үедээ эхнэртэйгээ маргалдаж, хувийн таарамжгүй харилцаа үүсгэжээ. Улмаар нөхөр нь уурандаа эхнэрийнхээ зүүн гарын шууг хутгаар зүсэж гэмтээсэн аж.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны гуравдугаар сарын 5-ны өдөр иргэн Н нь согтуурсан үедээ хамтран амьдрагч З-г зодож, зүүн нүдийг нь гэмтээн хараагүй болгох дөхжээ.
Одоогоос арваад хоногийн өмнө Төв аймагт иргэн Б нь арван нэгэн настай төрсөн хүүгээ үгэнд нь ороогүй гэх шалтгаанаар зодож, хоёр хөлийг нь зуухны ам руу хийж түлсэн харамсалтай хэрэг бүртгэгджээ.
Баянзүрх дүүргийн иргэн О-ийн зүүн даланд нөхөр болох 41 настай М нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хутгалж хүндэвтэр гэмтэл учруулсан. Улмаар эхнэр болох О нь Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна.
Үнэндээ гэр бүлийн хүчирхийлэлд ялагч гэж байдаггүй. Хэсэгхэн зуурын маргаан, хувийн таарамжгүй харилцаанаас болж бүхий л амьдралаа алдаж, гэр бүлээсээ тусгаарлагдсан залуусын амьдрал дэндүү харамсалтай. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...