Газрын албанаас явган хүний зам чөлөөлөх арга хэмжээг үргэлжлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Явган хүний зам, талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/809 дүгээр захирамж гарч, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зохион байгуулалтын арга хэмжээ Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулан ажилласан.

Уг захирамжийн дагуу иргэдийн саналд үндэслэн явган хүний зам хаасан 50 хаалт, хашаа, өргөтгөл, шат зэрэг объектуудыг чөлөөлөх арга хэмжээ авсан билээ. Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

Явган хүний зам хааж баригдсан хашаа, хайс, өргөтгөл, шат зэрэг 62 объектыг чөлөөлөх талаар иргэдээс санал ирүүлснийг холбогдох эх үүсвэрээс авч нэгтгээд байгаа бөгөөд эдгээр байршлуудыг судалж, зөрчил арилгах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...