Төлөөлөгч Ц.Төрхүүгийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн төгсөх ангийн сурагчид сорилго шалгалт өглөө

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг билээ. Энэхүү шалгалтын өмнө сорилго шалгалтыг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой байдаг. Учир нь төгсөх ангийн сурагчид авах онооны босгоо тандаж мэдэх, мөн алдаа дутагдлаа эрт илэрүүлж, анхаарах ёстой аллдаагаа ухаарч, зарим хичээллийн хоцрогдлоо нөхөх боломжийг мэдэж авдаг юм.

Энэ тал дээр анхаарч НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн дэмжлэгтэйгээр тус дүүргийн Ерөнхий боловсролын 12-р анги төгсөгчдийн дунд сорилго шалгалтыг мягмар гарагт зохион байгууллаа.

Уг сорилго шалгалтаар 12-р анги төгсөх сурагчдаас Эрдмийн ерөнхий шалгалтад түлхүү ирдэг асуулт, тестийг бөглүүлж тандалт шалгалтыг зохион байгуулсан байна. Энэхүү шалгалтын гол ач холбогдол нь хүүхэд бэлтгэж байгаа хичээлийнхээ тестийг зөв боловсруулах, цагаа зөв төлөвлөж шалгалтаа өгөх, хугацаандаа хэрхэн амжих боломжтой гэдгээ тандаж мэдэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Үүний зэрэгцээ шалгалтын дүнгээр ерөнхий мэдлэгийн цар хүрээгээ мэдэж авна. Мөн алдаагаа эрт мэдэж авснаар цаашид давтахгүйгээр өөрийгөө бэлтгэх, хоцорсон хичээлээ нөхөж судлах боломжийг ашиглах ач холбогдолтой.

Тус дүүргийн хэмжээнд 2018 онд 2550 сурагч 12 дугаар анги төгсөх юм. Эдгээр сурагчид сонгосон мэргэжлээсээ шалтгаалан 3-4 хичээлээр ЭЕШ өгнө. Сорилын шалгалтыг Цахим Сорилго ХХК-тай хамтран уламжлал болгон зохион байгуулжээ. Энэхүү сорилго шалгалтыг жил бүр НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү  хариуцан зохион байгуулдаг уламжлалтай.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...