ХӨСҮТ нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай болжээ

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Хавдар судлалын үндэсний төвийн гадна зам талбайг иж бүрэн тохижуулан ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ онд нийслэлийн Өргөө амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Амгалан амаржих газар, ХУД-ийн 1-р амбулаторийн гадна зам талбайн тохижилтын ажлыг иж бүрэн хийж ашиглалтад хүлээлгэн өгөөд байгаа.

Өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хийж, дуусган ашиглалтад өглөө. ХӨСҮТ-ийн гадна талбайд 11728 м2 талбайг асфалтаар хучиж 194 авто машины зогсоол, 2580 м2 явган хүний зам, 125 ширхэг гадна гэрэлтүүлэг, 104 ширхэг сандал, 41 ширхэг хогийн сав, нисдэг тэрэг буух бетонон талбай, ногоон байгууламж зэрэг иж бүрэн тохижилтын ажил хийжээ.

ХӨСҮТ нь нисдэг тэрэг буух талбайтай гурав дахь эмнэлэг болж байгаа юм. Урд нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэг буух зориулалтын талбайтай болгосон юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Халдварт өвчин судлалын үндэсний төв нь 9 га газартай, 27 байшинтай, 800 гаруй эмч, ажилчидтай томоохон эмнэлэг. Улсын хэмжээнд халдварт өвчнөөс урдчилан сэргийлэх, түүнийг оншлох, эмчлэх үйл ажиллагааг гардан зохион байгуулах толгой байгууллага. Нийслэлийн Засаг дарга болон түүний ажлын албанаас энэхүү эмнэлгийн маань тохижилтын ажлын зардлыг шийдэж, гүйцэтгэж өгсөнд талархал илэрхийлье. Эмнэлгийн гадна талбайг иж бүрэн тохижуулснаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэж байгаа юм. Бид энэхүү бүтээн байгуулалтыг цаашид сайн арчилж, хамгаалж авч явах болно” хэмээн ярилаа .

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...