Улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах үүднээс дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орууллаа.

Энэ талаар нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Дашдорж танилцуулга хийв. “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Замын цагдаагийн газраас ачааллыг бууруулахаар зарим уулзвар дээр гэрлэн дохиог өөрчлөх, ачааны машинуудын хөдөлгөөнийг зарим газарт хязгаарлах, Нарантуул, Хархорин зэрэг том худалдааны төвүүдийн орчмын замын хөдөлгөөнийг багасгах зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Том оврын автомашинуудыг өдрийн цагаар зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа” хэмээв.

Мөн Замын цагдаагийн газраас энэ сарын 25, 26-ны бямба гарагт авто машины улсын дугаарыг  тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оруулахаар төлөвлөсөн байна. Харин 18-ны бямба, 19-ний ням гарагууд болон есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт хийхгүйгээр зохицуулахаар болжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Power expo & Festival XII” наадам болно

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII”...

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан 2024 оны...

Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээлээ

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн...

Австрийн газраас АШУҮИС-ийн эмнэлгүүдэд 7.5 сая еврогийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн...