А.Баяр: 2026 онд цахимаар залилах гэмт хэргийг бууруулна

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр зөвлөлийн бүрэлдэхүүн байгууллагуудад очиж ажиллаж байгаа билээ. Энэ удаа Нийслэлийн прокурорын газарт ажиллав. Нийслэлийн прокурорын газраас  гэмт хэрэг зөрчлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулах хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажилласан нь үр дүнтэй байгааг танилцуулга мэдээлэлдээ онцоллоо.

НИТХ-ын дарга А.Баяр аль төрлийн  гэмт хэрэг өссөн, буурсан зэрэг дүн шинжилгээг гэмт хэргийн зөвлөлийн байгууллагуудад өгч мэдээллээр хангах хэрэгтэй. Үүнд нийслэлийн прокурорын газар идэвх санаачилгатай ажиллах ёстой гэлээ. 2026 онд Нийслэлийн прокурорын газартай  судалгаа шинжилгээний ажилд хамтран ажиллахыг  зорьж байна. Өнгөрч буй 2025 онд залилах, хулгайлах, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг өссөн. Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн бууруулах ажлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна гэв. Нийслэлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд ирэх оны төлөвлөгөөндөө үүнийг онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн прокурорын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа хангах, мэргэжлийн ур чадварыг сайжруулж чадавхжуулах талаар санал солилцов.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...