Трамп: Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог эхнэрийн хамт баривчилж, энэ улсаас гаргасан

Орон нутгийн цагаар нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ Венесуэлд цохилт өгч, дайны онц байдал зарлаж буйгаа мэдэгдлээ.

АНУ Веэесуэлийн нийслэл Каракас хот руу пуужин харваж, нисэх онгоцны буудлыг нь дэлбэлээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Цэргийн өргөн хүрээний ажиллагаа эхэлсэн. Хар тамхины худалдаагаа зогсоохгүй бол ийм юм болно гэж анхааруулсан” гэжээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Мадурог эхнэрийн хамт баривчилж, энэ улсаас гаргасан гэж мэдэгдлээ. Харин Венесуэлийн Гадаад хэргийн сайд “Америк бидэн рүү халдан довтоллоо. Газрын тос, байгалийн баялагт эзэн суух түрэмгий санаархал” гэж мэдэгдээд улс орон даяар дайны онц зарлалаа. Трампын хэлснээр уг ажиллагааг АНУ-ын хууль сахиулах байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь олон нийтэд танилцуулна гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн...

Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой

“Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль” гэсэн уриан дор...