“Монголын төмөр зам”-ын Д.Банзрагчид холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газраас төрийн өмчит “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Түүнийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн менежерээс 37 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутган, 2023 онд хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Тэрбээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын-Үүд дэх ложистикийн төвийн даргаар ажиллаж байсан бөгөөд  “Зүүнбаян төмөр зам” компанийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

  • “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Б нь БНХАУ-ын компанийн нэр бүхий хүнээс хахууль авсан гэх;
  • Н нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан гэх;
  • З нь “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн охин компани болох “Мэтагро” ХХК-ийн барилгын инженерээр ажиллаж байхдаа “Мэтагро” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн удирдах албан тушаалтан А нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр амлаж бусдаас хахууль авсан гэх.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...