Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2024 оны нэгдүгээр сарын 22-31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 22, 30-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар, 29-нд Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Ихэнх хугацаанд салхи секундэд 4-9 метр байх бол 28-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгаар, 31-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нэгдүгээр сарын 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларч:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -17…-22 градус
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -5…-10 градус

Бусад нутгаар шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Цас орохгүй, салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -30…-35 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө бүх хэсгээр -10…-15 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...