Ч.Хүрэлбаатар: Танкны хоёр дахь үлгэрт итгэвэл хөгжил дахиад 10 жилээр ухарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийгэмд талцал үүсгэсэн Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-УИХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Нийт 156 байгууллагаас маш олон хүний гарын үсэгтэй Хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах бичиг ирсэн. Ард иргэд эсэргүүцэж байгаа учраас Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулж байна. УИХ-ын А.Адъяасүрэн Цэцэд намайг өгч улс төр хийж байхаар хуулиа унш, судал. УИХ-д суудалтай намын бүлэг санал дүгнэлтээ ирүүлэх бүрэн боломж бий. Гэтэл ямар ч дүгнэлт ирээгүй. Улс төрийн намууд зөвшилц.

Ч.Хүрэлбаатар:

Хөрөнгө оруулалтын хуулийн одоо явж байгаа үйл явц бол хоёр хүний хоорон дахь маргаан, мэтгэлцээн, толхилцоон биш юм. Энэ бол Монгол Улсын хөгжлийн асуудал. Монгол Улсын хөгжлийн зүтгүүр болсон хөрөнгө оруулалтын тухай асуудал юм. Энэ асуудлыг улстөржүүлж, үүнийг тойрсон олон гүтгэлэг хий хоосноор зохиосон үлгэрүүд явж байгаа. Арваад жилийн өмнө манайх экспортын зах зээлээ дэмжихээр дэлхийн ихэнх оронд ашигладаг царигаар төмөр зам тавих гэхэд “Танк дүүрэн хятадууд орж ирнэ” үлгэр явж, тухайн үеийн олон улстөрчийг айлгасан. Ард иргэд ч тэр үлгэрт итгэсэн. Эцэст нь Монгол Улсын хөгжил 10 жилээр ухарсан. Монголын эдийн засагт олон тэрбум ам.долларын хохирол учирсан. Одоо яг Хөрөнгө оруулалтын хуулийн асуудлыг танкны үлгэрийн хэлбэр рүү оруулах гэж байна. Суртал ухуулгууд явуулж байгаа нь хариуцлагагүй зүйл. Монгол Улс хувийн хэвшил, хөрөнгө оруулалтыг дэмждэг ардчилсан улс. Бид хоёр танкны үлгэрийг давтах ёсгүй.

А.Адъяасүрэн:

-Ч.Хүрэлбаатар сайд үнэн хэллээ. Энэ бол хоёр хүний асуудал биш. Хөгжлийн асуудал. Хөрөнгө оруулалт Монгол Улсын хөгжилд хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ энэ танхим хуулиа дээдлэх шаардлагатай. Хуулийг ягштал мөрдөх нь УИХ-ын өдөр тутмын шаардлага гэж үздэг. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл нь Үндсэн хууль, Хууль тогтоомжийн хууль, УИХ-ын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын баримт бичгүүдийг зөрчиж байна. Зарим нь танкны үлгэр ярьдаг. Газрыг 10 жилээр өгөх гэж байна гэдэг. Тэгвэл бид хуулиа өөрчлөх гэж байгаа бол өөрчилсөн шиг өөрчилье. 2013 онд гаргасан алдаануудаа засъя л даа. Яагаад, Хөрөнгө оруулалтын хууль хөрөнгө оруулалтын босгыг аваад хаячихсан юм бэ. Хөрөнгөгүй гадаад хүмүүст газрыг ашиглуулах тухай ороод ирж байгаа. Яагаад, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд гэдэг зургадугаар бүлгийг аваад хаячихсан юм бэ. Гадаадын төрийн өмчит компаниуд Монголд орж ирээд гадаадын төрийн бодлогыг явуулах юм уу. Маш олон зөрчилтэй, булхайтай, хуулийн хулгай явагдаж байна шүү дээ. Энэ хуулийг буцаая.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...