Б.Бат-Эрдэнэ: 1000 га газрын эрхийг цуцлахад маш их эсэргүүцэлтэй тулж, маш их хараалгасан

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хуулийн зөрчилтэй  456 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан 993.54 га газрын эрхийг цуцалжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр түүнийг анх ажлаа авахад Богд хаан ууланд бараг 10 мянга орчим га барилгажих талбай байсан бөгөөд өнөөдрийн байдлаар барилгажсан талбай нь 3 мянга орчим га талбай байгаа ажээ.  5594 га газрыг БОАЖЯ-наас хамгаалалтын бүс рүү шилжүүлсэн ба энэ нь энэ хэмжээний талбайг барилгажихаас аварч үлдсэн гэж сайд хэлэв. Бараг 1000 га газрын эрхийг цуцлахад маш их эсэргүүцэлтэй тулж, маш их хараалгасан. Өмнө нь мөнгө төлөөд гаар авсан авилгын асуудал ч энд байсныг үгүйсгэхгүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...