Жипси Роуз Бланчардын дуулиантай эмгэнэлт түүх

Найз залуутайгаа нийлж ээжийгээ хөнөөсөн бүсгүй яагаад америкийн ард түмнээр хайрлуулах болсон талаар хачирхалтай түүхийг энд өгүүлнэ. Энэ бол саяхан шоронгоос суллагдсан Жипси Роуз гэх бүсгүйн түүх юм. Тэрбээр 2015 оны зургаадугаар сарын 14-нд ээж Диди Бланчардыг хөнөөсөн бөгөөд Жипси Роузыг найз залуу Николас Гуджоны хамтаар хоёрдугаар зэргийн аллага үйлдсэн хэмээн шийтгүүлсэн билээ. Тухайн үед 23 настай байсан Жипси Роузын найз залуу найз  охиныхоо ээжийг унтаж байхад нь ар нуруунаас нь 17 удаа хутгалсан гэдэг. Арван жилийн ял авсан Жипси Роуз найман жил хоригдоод сая эрх чөлөөтэй болоод зогссонгүй интернэт, сошл ертөнцийн дуулиан болж байна. Учир нь бүсгүй бага наснаасаа ээжийнхээ сэтгэцийн  эмгэгийн хохирогч болж, зовж байсан нь энэ хэргийн дараа ил болсон юм.
Ээж нь түүнийг хэдэн жилийн турш эрчимт эмчилгээнд оруулж “Манай охин тархины хүнд өвчтэй” гэсэн ойлголтыг хүмүүст өгсөн байлаа. Мөн охиныхоо төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэж, насанд хүрсэн нь хойно нь ч хяналтдаа байлгаж байсан аж. Диди Бланчард охиноо леукемиа, булчин агших өвчтэй хэмээн хөршүүддээ хэлж тэргэнцэр дээр суулган авч явдаг байж. Мөн охиноо гуурсаар хооллодог, өдөрт хэд хэдэн эм өгдөг, бүр бамбай булчирхайг нь авахуулсан хэмээн ярьдаг байлаа. Хүүхдээ хорт хавдартай гэж харагдуулахын тулд олон жилийн турш байнга үсийг нь хусч халзан харагдуулдаг байсан аж.
Янз бүрийн эм уулгасаар үүдэн шүд нь ч байхгүй болж. Хүүхдээ арчилж, тордож байна гэж олонд бас өөртөө итгүүлсэн ээж нь үнэн хэрэгтээ өөрөө өвчтэй хүн нь байжээ. Өөрөөр хэлбэл ээж Диди Бланчард Мюнхаузений синдром хэмээх өөр хүнийг өвчтэй, гэмтэлтэй гэж үздэг сэтгэцийн эмгэгтэй байжээ. Жипси Роуз гэрээсээ зугтаах гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтсэн бөгөөд нэг удаа интернэтийн нэгэн христос цуглаан дээр Гуджонтой танилцаж, дотносжээ. Жипси Роузын нөхцөл  байдлыг мэддэг  болсон найз залуу нь түүнд туслахаар болж тэр хоёр хамтран төлөвлөгөөгөө биелүүлж “Энэ бузар эм үхсэн” хэмээн Facebook дээрээ бичсэн түүхтэй.
Жипси Роуз Бланчардын дуулиантай энэ түүхээр HBO дээр хэд хэдэн цуврал хийж, баримтат кино хүртэл хийсэн байдаг. Хамгийн сүүлчийн кино нэгдүгээр сарын 5-нд Lifetime, The Prison Confessions of Gypsy Rose Blanchard нэрээр гарчээ. Роуз бага насны траумаас эхлээд шоронд орох хүртэлх цаг хугацаа, үйлдсэн хэргээ шулуухан хүлээж байгаа, үүний дараа ирсэн санаандгүй нэр хүнд зэрэг бүх зүйлийг энэ киногоор харуулсан юм.
Жипси Роуз өнөөдөр Инстаграм дээр найман сая, Тик Ток дээр арван сая дагагчтай. “Эрх чөлөөтэй боллоо” гэсэн анхны селфи сошл ертөнцийн тренд болж шууд 6.5 сая дагагч авчирч, телевиз, сонин хэвлэлээс ярилцлага авах хүсэлтэд дарагджээ. Жипси Роуз хуурамч өвчнийхөө өдрүүдийг сайн санаж байна. “Би өөрөө алхаж чадна гэдгээ мэддэг байсан. Хооллохдоо гуурс ашиглах ч хэрэггүй байсан. Ер нь бүх юм буруу, холион бантан болсон байсан” хэмээн 32 настай Роуз ярьж байна. Ээж нь өөр хүүхдүүдтэй уулзуулдаггүй, сургуульд ч явуулдаггүй байж. “Миний мэддэг гадаад ертөнц гэвэл Диснейн хэдэн хүүхэлдэйн кино л байсан. Тэдгээрт муу эцэг эхийн тухай сануулга гардаггүй байсан” хэмээн Жипси Роуз өгүүллээ.
Жипси Роуз Бланчард цаазын ял сонсвол амиа хорлоно гэж бодож байсан аж. Гэвч одоо эрх чөлөөтэй, бүр нэр цуутай хүн болоод байна. Миний хувьд шоронд орох нь хүн бие хүн гэдгээ мэдрэх, бусдаас хараат бус байж өөрийнхөө амьдралыг эхлүүлэх боломж байсан гэж Жипси Роуз суллагдсаныхаа дараа хэлжээ.  Мөн тэрбээр саяхан CNN-д ээжийнхээ талаар “Тэр муу эмэгтэй байгаагүй. Тэр мангас биш байсан. Тэр зүгээр л өвчтэй эмэгтэй байсан. Би түүнийг одоо хэн болохыг нь эсвэл хэн байсныг нь ойлгож өршөөсөн” гэж ярьжээ.
Эмэгтэйчүүдийн төрсний дараах сэтгэл зүйг маш сайн анхаарах, магадгүй таны ойр тойрны хэн нэгэн сэтгэцийн хувьд өөрчлөлттэй мэт санагдах бол анзаарах, туслах хэрэгтэй. Диди Бланчардын сэтгэцийн өвчнийг тухайн үед хэн нэгэн анзаарч тусласан бол нөхцөл байдал өөрөөр эргэх боломж байсан гэх зэргээр америкийн хэвлэлүүд эл эмгэнэлт хэргийг тойрон хэлэлцэж байна. 
May be an image of 2 people, people smiling and hospital

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль энэ оны IV улиралд ашиглалтад орно

Санхүүжүүлтийн улмаас зогссон Биокомбинатын 960 хүүхдийн суудалтай шинэ сургууль...

АН: Нэг хаяг дээр 30 хүн бүртгэсэн тухай гомдол иргэнээс ирсэн

Ардчилсан нам СЕХ-нд шударга сонгууль явуулах тухай албан тоот...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Учиртай гурван толгой” дуурийн уран бүтээлчдийг 100 сая төгрөгөөр шагнана

Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх...