Голын мөс цөмөрч, гурван зорчигчтой автомашин суужээ

Хэнтий аймаг, Биндэр сум Баянгол багийн “Онон гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 175 км-т, Баян-Адарга сумын төвөөс баруун хойд зүгт 27 км-т/ Онон голын мөсөн дээгүүр зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрч суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдрийн  21:40 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 27 км зам туулан 23:22 цагт очиход Биндэр сумаас Баян-Адарга сумын чиглэлд зорчиж явсан 3 зорчигчтой (2 нь хүүхэд) иргэн Б-ны “Портер” загварын ачааны автомашин усанд суусан байжээ. Улмаар автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, зорчигчдыг Баян-Адрага сумын төвд хүргэсэн байна

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...