БНСУ-ын сөрөг хүчний удирдагч шууд дамжуулалтын үеэр халдлагад өртөж хүзүүндээ хутгалуулжээ

БНСУ-ын Сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мён өнөө өглөө зүүн өмнөд нутгийн Пусан боомт хотод айлчлах үеэр хүзүүндээ хутгалуулсан бөгөөд шарх нь амь насанд аюул учруулахгүй ч их хэмжээний цус алдалтаас болгоомилж байна гэж албаныхан мэдэгдээд байна. Солонгосын гол сөрөг хүчин АН-ын дарга Ли Пусан хотын Гадеок арлын шинэ нисэх онгоцны буудлын ажилтай танилцаж яваад өглөөний 10:27 цагт үл таних этгээд хүзүүнийхээ зүүн талд хутгалуулжээ. Ли-г ухаантай байхад нь Пусан улсын их сургуулийн эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд хүзүүнд ойролцоогоор 1 см-ийн шарх үүссэн тул яаралтай эмчилгээ хийлгэж хагалгаанд оруулахаар Сөүлийн их сургуулийн эмнэлэгт хүргэжээ. 
Энэ үеэр хэвлэлийнийнхэн хамт  байсан ба телевизийн шууд дамжуулалтын бичлэгт олны өмнө зогсч байсан үл таних эр Ли рүү гэнэт үсэрч очиж, хүзүү рүү нь цохиход Ли арагшаа унаж буй дүрс үлджээ. Үүний дараа халдлага үйлдсэн этгээдийг хамгаалалтын албаныхан газар унагаж саатуулсан байна. 

Тус улсын цагдаагийн дарга Пусан хотод тусгай мөрдөн байцаах баг байгуулж, халдлагын талаар нарийвчилсан бөгөөд шуурхай мөрдөн шалгах ажиллагаа явуулснаа мэдэгдэв. Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар Юн Хи Кеун “Ижил төрлийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд үндсэн ажилтнуудын аюулгүй байдлын хамгаалалтыг чангатгах болно” гэж хэвлэлийнхэнд мэдэгдлээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...