Женко Х.Баттулга аа! Хэн нь хятад цустайгаа шалгуулъя, шинжлүүлье!!!

C1 телевизээр Ч.Хүрэлбаатарын ээжийн аав буюу өвөөг хятад хүн байсан  тухай нэвтрүүлэг цацсан. Энэ талаар Ч.Хүрэлбаатар тайлбарыг ийнхүү хийжээ.
Тэрээр, “Монголчуудын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр Женко Х.Баттулгын хувийн С1 телевизийн “Цензургүй” гэх нэвтрүүлгээр намайг хятадын эрлийз, Монголын төрд байлгаж болохгүй нэгэн мэтээр ярьж, гүтгэжээ. Хоорондоо холбоогүй, авцалдахгүй архивын гэх цөөн мэдээллийг эвлүүлэн хятад цустай гэж. Ёстой дургүй, зэвүү хоёр зэрэг хөдөлчихлөө.
Би удам судраа мэднэ ээ. Миний аавын ч тал, ээжийн ч тал аль аль нь Увс аймгийн Давст сумынх, дөрвөдүүд. Ээжийн талыг 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойрч биш дайрч гарсан юм. Нэртэй, нүүртэй амьдарч байсан тэр хүмүүсээс үлдсэн нь амьдралын олон нугачаанд хөл ч алдаагүй, нуруу ч алдаагүй. Одоо Женко Баттулгын С1 телевизэд, түүний төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгээр би ээжийнхээ удмыг дахин доромжлуулж, хэлмэгдүүлэхийг огтхон ч тэвчихгүй. Явдаг бүх газраар нь явж энэ цэвэр цус ярьдаг телевизтэй, нэвтрүүлэгтэй, нэвтрүүлэгчтэй нь заргалдана. Хэн их мөнгөтэй нь, хэн ичих нүүргүй нь, хэн ёс зүйгүй нь, хэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нь дургүй хүнээ дуртай хэлбэрээрээ доромжилж, хэлмэгдүүлж явах ёстой юм уу?
Үгүй шүү, Женко Х.Баттулга аа. Чи надаар хангалттай оролдсон, хангалттай доромжилсон, хангалттай гүтгэсэн, хангалттай харлуулсан. Чиний энэ үйлдлүүдийг би улстөрч хүнд тохиолддог зүйл гэж үзэж шингээж тэвчээртэй хандаж ирсэн. Тэвчээрт хязгаар бий. Одоо боллоо. Чиний С1 телевизийн цэвэр цус ярьдаг-захиалгат нэвтрүүлэгт хэлсэнчлэн чи бид хоёрын нэг нь Монголын төрөөс, улстөрөөс явъя, зайлъя.
Санал байна!!! Хоёулаа ДНК-ийн шинжилгээ өгч хятад гентэй эсэхээ шалгуулъя. Хэрвээ надаас хятад ген 0.1% л илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Харин чамаас хятад ген 0.1% илэрвэл чи хөх туг муг гэж худлаа донгосохоо болиод улстөрөөс бүрмөсөн зайлж үз. Чамгүйгээр монголчуудын хуваагдал, талцал эрс багасна.
23andme гэдэг генетикийн шинжилгээ хийдэг байгууллага байна. Энэ байгууллага нь шүлснээс тухайн хүний генд эх газрын Хятад, Тайван, Өмнөд хятад, Хойд хятад, Түвд, Хятадын Дай гэх гарал хэдэн хувийг эзэлдгийг тогтоодог юм байна. Товчхондоо танайхны хэлдгээр “цус” шинжилдэг байгууллага аж.
Женко Х.Баттулга аа, гений шинжилгээ хийдэг энэ 23andme энэ байгууллагад хамтдаа гэрчүүдийг байлцуулан хандъя, гений шинжилгээ өгье. Чамаас хятад ген 0.1% илэрвэл чи улстөрөөс үүрд зайл, надаас 0.1% илэрвэл би улстөрөөс үүрд зайлъя. Болсон болоогүй нэвтрүүлэг, эвлүүлэг хийж ард иргэдийн тархи толгой эргүүлж байснаас шинжлэх ухааны үндэслэлтэй энэхүү аргыг сонгоё.
Х.Баттулга аа!! Чацга царайлаад байлгүйгээр 14 хоногийн дотор хариугаа өгөөрэй. “Цус” ярьж монголчуудыг дотор нь хуваадаг, хэрэлдүүлдэг, улстөржүүлдэг, алалцуулдаг цаг үүгээр дуусаг” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Сэрэмжлүүлэг: Телеграм ашиглан нийт 10,3 тэрбум төгрөгийн залилан хийжээ

Манай улсад сүүлийн 4 сарын байдлаар “Телеграм залилан”-тай холбоотой...

Олон жилийн дунджаас хүйтэн өвөл болно

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу ирэх...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...