Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа

2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсэж, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.

“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд энэ оны 02 дугаар сарын 28-нд байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус хөтөлбөрийн I үе шатыг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо. Хөтөлбөрийг нийт 735 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих ажлууд багтжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад оруулна

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын...

Ц.Гансүлд: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байна

Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд...

Дээд шүүх “Ногоон автобусны хэрэг”-ийг хэлэлцэж байна

Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын...

Газар тариалан эрхлэгч компаниудад 3400 төгрөгөөр шатахуун нийлүүлнэ

Газар тариалан эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд шатахууныг 1 литрийг...