“Шимэгч” киноны жүжигчин Ли Сун Гюн машиндаа амиа хорложээ

Оскарын шагналт “Шимэгч” киноны жүжигчин Ли Сун Гюн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэргээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байхдаа лхагва гарагт амиа хорлосон байдалтай олджээ. 10:30 цагийн үед Сөүл хотын төвд байрлах нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс 40 гаруй насны эрэгтэй машин дотроо ухаангүй байдалтай олдсон ба дараа нь цагдаа нар түүнийг жүжиригчин Ли болохыг таньсан бөгөөд зорчигчийн суудал дээр шахмал түлш байжээ.

Цагдаа байгууллагад эмгэнэлт хэрэг болохоос өмнө жүжчигчин Ли Сун Гюн амиа хорлох тухай бичиг гэртээ бичиж үлдээгээд машиндаа суугаад  яявсан  тухай мэдээлэл ирсэн байжээ.  Тэрээр хэдийнэ нас барсан байсан тул эмнэлэгт хүргээгүй байна.

Талийгаачийг Сөүл хотын Ганнам дүүрэг дэх дээд зэрэглэлийн бааранд ажилладаг эзэгтэйн гэрт марихуан болон бусад хууль бус хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр энэ оны эхэн үеэс, тэр дундаа өнгөрсөн бямба гаригаас хойш хэд хэдэн удаа цагдаагаас байцаалт авсан ба тухайн эмэгтэйд хууртаж хар тамхи хэрэглэсэн, хар тамхи гэж мэдээгүй гэж анх мэдүүлэг өгч байжээ.  Өнгөрсөн сард цагдаагийн мөрдөн байцаалтын явцад авсан шинжилгээ болон Үндэсний Шүүхийн шинжилгээний албаны лабораторид суурилсан хар тамхины шинжилгээний аль алинд нь сөрөг хариу гарсан  байв. Мөн  эмгэнэлт хэрэг болохоос өмнөх өдөр Ли Инчон хотын цагдаагийн газарт полиграфын шинжилгээ өгөх хүсэлтийг өгч, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдээд байсан юм. 

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...