Онцгой байдлын таван албан хаагчид тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олгов

Онцгой байдлын байгууллагын нэр бүхий таван албан хаагчдад тус бүр 16 сая төгрөгийн урамшуулал олгосон байна. Тодруулбал, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын хөдөлмөр хамгаалал, техник, тоног төөхөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч З.Гүррагчаа,  Архангай аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч усчин, ахлагч Р.Оргилсайхан, Булган аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын захирагч, хшууч Ж.Лхагважаргал, Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах алагч С.Мөнхбат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн захирагч, ахлах дэслэгч А.Алтанбаяр нар энэхүү мөнгөн шагналыг хүртжээ.

Тэд Онцгой байдлын албанд 19-27 дахь жилдээ ажиллаж байгаа, ой хээрийн түймрийн голомтод 700 гаруй хоног үүрэг гүйцэтгэснээс эхлээд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагаа, Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг дэмжих ажиллагаа, Турк улсад болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан, усанд боогдсон иргэдээ аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, амь насыг нь авран хамгаалсан ажиллагааг нь үнэлж, энэхүү мөнгөн шагналыг олгосон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Татвар төлөгчийн банкин дахь дансыг бүхэлд нь хаадаг зохицуулалтыг хална

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

БНСУ-ын шинэ ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ

Либерал намаас нэр дэвшигч И Жэ Мён Өмнөд Солонгосын...

Их аварга М.Даваажаргал сүмогийн ертөнцийг орхино

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх домогт их аварга Хакүхо...