АНУ руу шууд нислэг үйлдэх бэлтгэлийг хангаж тус улсад 16 мэргэжилтэн бэлтгэнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзалт хийж, тус улс руу үйлдэх шууд нислэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр санал солилцлоо. Талууд өнгөрсөн 11 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж, Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд санал солилцож, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон юм. Энэ хүрээнд өнөөдөр дахин уулзалт хийж, АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажлын явц хийгээд, ирэх онд Холбооны нисэхийн захиргаанаас хийх аудит шалгалт, түүний бэлтгэл ажлыг хангах зарим асуудлаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган хэлэхдээ, Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгааг онцлоод, шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь “бэлэн” байгаа гэдгийг илэрхийллээ. Түүнчлэн тус ажлын хүрээнд боловсон хүчин бэлтгэх ажлыг ирэх 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургалтад хамруулахаар талууд энэ удаагийн уулзалтаар тохирлоо.
Түүнээс гадна уулзалтын үр дүнд Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэхтэй холбоотой, тэр дундаа тус улсын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар боллоо. Ингэснээр шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдаж, дараа дараагийн үе шатыг богино хугацаанд амжилттай төлөвлөх боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...