Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд зөвлөх үйлчилгээ шалгаруулна

1. Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь НХААГ/202311392 Сэлбэ дэд төв орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, ажлын зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.Үүнд:

     2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.

2.2. Барилга, хот байгуулалтын яамны баталсан :

ЗТ-4.1 Өндөр төвөгшилтэй төрөл бүрийн зориулалттай барилгын архитектур, барилгын бүтээцийн зураг төсөл

ЗТ-3.2. Усны барилга байгууламжийн зураг төсөл

ЗТ-3.4 Ус хангамж, ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зура

ЗТ-3.5 Дулааны гол (магистраль) шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга, байгууламжийн технологийн ажлын зураг

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивч, хөргөлтийн систем, гадна дулааны салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, 35кВ хүртэлх гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл Орон сууц, олон нийт, үйлдвэрийн барилгын болон тоног төхөөрөмжийн хянах, хэмжих хэрэгсэл автоматикийн зураг төсөл

ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор мэдээлэл холбоо, галын болон бусад дохиоллын системийн зураг төсөл, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл

ЗТ-8.1 Барилга угсралтын ажлын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

ЗТ-9.1 Инженер геологийн дунд, том масштабын зураглал, инженер-геологийн зориулалттай (инженергидрогеологи, инженер-геокрилоги, инженер геоэкологи гэх мэт) суурь судалгаа

ЗТ-10.1, ТЭЗҮ /тухайн ажлын төрлийн хүрээнд/

ЗТ-10.2, Барилга байгууламжийн ажлын төсөв /тухайн ажлын төрилийн хүрээнд/

ХБ-1.1. хот, тосгоны хөгжлийн ерөнхий  төлөвлөгөө,  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө

2.3 Байгаль орчин аялал жуучлалын яамны тусгай зөвшөөрөл:

  1. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ боловсруулах

2.4 Эрчим хүчний яамнаас олгодог:

ЗТ-8.3.1-0.4-15 Кв-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын барилга байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах

2.5 Зам тээвэр хөгжлийн яамнаас олгодог:

2.8.1.4 хотын авто зам, замын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

2.6. Сүүлийн 3 жилийн / 2020, 2021, 2022 он/ борлуулалтын орлогын дундаж нь батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна. Аудитын дүгнэлтийн хамт ирүүлнэ.

2.7. Сүүлийн 3 жил буюу 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх ба нотлох зураг төслийн ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн акт, магадлалын дүгнэлт, захиалагчийн тодорхойлолтуудыг ирүүлнэ.

2.8. Голлох болон инженер техникийн ажилтнуудын дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлнэ.

2.9. Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байна.

Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

(Тендерт оролцогчийн ирүүлсэн татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтыг үнэлгээнд харгалзан үзэхгүй.)

  1. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор Олон улсын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх хуулийн этгээд, баг нь түншлэл эсвэл туслан гүйцэтгэгчийн гэрээтэй байна. Гадны зөвлөхийн холбогдох материалыг ирүүлэх.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 12  дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10:35 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,

Ерөнхий сайд А.Амарын гудамж, Нийслэлийн өмчийн 1 дүгээр байр,

Соёлын төв өргөө, Г корпус, 11 давхар

Утас: 70110733

Цахим хаяг: www.tender.gov.mn

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...