Замын-Үүд-Эрээний боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрдэг болжээ

2023 онд Замын-Үүд-Эрээний боомтоор нэг өдөрт дунджаар 8,870 иргэн зорчиж байна. Энэ нь Монгол, Хятадын хамгийн том боомтоор 10 секунд тутамд нэг зорчигч нэвтэрч түүхэн дээд түвшинд хүрч байгаа үзүүлэлт юм. Замын-Үүд-Эрээний боомтоор зорчих иргэдийн тоо он гарснаас хойш эрс нэмэгдэж энэ оны эхний 11 сарын байдлаар нийт 1.3 сая хүн тус боомтоор хоёр улсын хооронд зорчжээ. Мөн энэ хугацаанд нийт 169,000 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ.

Энэ сарын 16-наас эхлэн 31-нийг дуустал Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг эхлүүлсэн. Цаашид туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь 24 цагаар үйл ажиллагаагаа явуулна. Мөн зорчигч тээврийн хил нэвтрэх хугацааг уртасгах чиглэлээр БНХАУ-тай санал солилцон ажиллаж байна гэж Зам, Тээрийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...