Нийслэлийн АН-аас хотын дарга Х.Нямбаатарт захирамжаа цуцлах шаардлага хүргүүлэв

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын түгжрэл, ачааллыг бууруулах үүднээс авто машинуудыг дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцуулахаар болсноо ням гарагт мэдээлсэн. Энэ нь нийслэлчүүдийн эрхэнд халдсан үйлдэл гэж иргэдийн зүгээс багагүй эсэргүүцэл, шүүмжлэл өрнүүлж байна. Энэ асуудлаар нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Х.Нямбаатар  нийслэлийн Засаг даргаар томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, бусдын өмч хөрөнгөнд халдаж, хуулиас давсан шийдвэр гаргаж, хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж байна.

Нэгд, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах нэрээр иргэдийн орлогыг боомилж, хэтэвчийг нь нимгэлж, дансыг нь хоослох хууль санаачилсан 2023 оны арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-аар батлуулсан. Уг хуульд хоёр төрлийн татвар, гурван төрлийн торгуулийг нэмсэн нь хүний эрхэнд ноцтой халдаж байна.

Хоёрт, Аж ахуйн нэгж байгууллагын татварыг нэмэгдүүлж бизнесийн үйл ажиллагааг хаан боогдуулах шийдвэр гаргалаа. 2024 оны төсвийг 1.9 их наяд байхаар баталж, 93 хувийг нь татвар төлөгчид бүрдүүлнэ гэж хамаг ачааг иргэд, татвар төлөгчдөд үүрүүлж байна.

Гуравт, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тухай захирамж гаргахдаа 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл 43 хоногийн турш автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон нь иргэдийн эрхэнд халдаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, парк шинэчлэл хийгээгүй, хасах 30 градусын хүйтэнд иргэдийг хувийн унаагаараа зорчих эрхийг хязгаарласан нь эрүүл мэнд, амь насанд нь заналхийлсэн үйлдэл” болохыг мэдэгдлээ.

Тиймээс АН-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүргээ умартаж, Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхэд удаа дараа ноцтой халдаж буй тул үүрэгт ажлаасаа огцрохыг шаардав. Уг шаардлагад Х.Нямбаатар нийслэлчүүдийн Үндсэн хуулиар олгосон эрхэнд бүдүүлгээр халдаж, уучлал гуйж А/1429 захирамжаа хүчингүй болгох, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 65.1.2 дахь заалтын дагуу нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, хүн амын амьдралтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн тус хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага тооцох ёстой гэв. Тус намын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг огцруулахыг НИТХ-ын төлөөлөгчдөд уриалж, гарын үсэг цуглуулах, цаашлаад Ерөнхий сайдад хандахаа мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...