Яармагийн замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөнтэй холбоотойгоор богино эргэлт гаргаж, автобусны тоог нэмээд байна

аадамчдын өргөн чөлөө буюу Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлсөн. Учир нь нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 10 гаруй хувийг тус чиглэлийн зорчигчид эзэлдэг.

Хүннү их дэлгүүрийн автобусны буудалд өглөө 07:20 цагт хүн багатай, зорчилт хөдөлгөөн хэвийн байв. Дээрх зохицуулалтыг хийхээс өмнө тус автобусны буудал хүн ихтэй байдаг байжээ. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр автобусны хүлээх хугацаа багасаж, автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болсныг албаныхан хэлж байв. Гэсэн хэдий ч нэгдүгээр эгнээгээр зорчих автомашины тоо буурахгүй байгаа юм.

Нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр гарсан өөрчлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

Яармагийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр явахад зориулан чөлөөлснөөр автобусны дундаж хурд, зорчилт хөдөлгөөнд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр өдөрт дунджаар 520 мянга орчим зорчигч тээвэрлэдэг. Үүний 10 хувь буюу 50 мянга гаруйг Яармагийн зам дахь зорчигчид эзэлдэг байсан. Харин уг замын нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэл зорчиход зориулан чөлөөлснөөр энэ тоо 2800 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн автобусны дундаж хурд 12-14 км/цаг байсан бол 16-18 км/цаг болон нэмэгдэж, өдрийн буюу ачаалал багатай цагаар 20-21 км/цагт хүрч, замын хөдөлгөөний ачааллаас шалтгаалж автобус хоорондын ирэх хугацаа 2-8 минут байна.

-Үүнтэй холбоотойгоор автобусны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа юу?

-Нийтийн тээврээр зорчих хүний тоо нэмэгдэж буй тул шинэ чиглэл гаргаж, зарим чиглэлд автобусыг нэмсэн. Тухайлбал, Ч:56 “Архивын ерөнхий газар-120 мянгат” чиглэлд таван автобус нэмж, нийт 13 автобус үйлчилгээнд явж байгаа. Мөн шинээр Ч:77 “Нисэх-120 мянгат” чиглэлийн богино эргэлтийг нэмж, 10 автобусыг үйлчилгээнд гаргаад байна. Цаашид дахин өөр богино эргэлтийн чиглэлүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр судалгаа хийж байгаа.

-Тус зохицуулалтыг хийх хэрэгцээ, шалтгаан нь юу байсан бэ?

-Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөөгүй үед нийтийн тээврийн хурд удаан, автобусны буудал дээрх иргэдийн хүлээгдлийн хугацаа урт байсан. Харин нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр хүлээгдлийн хугацаа багасаж, ачаалал, зорчилт хөдөлгөөн ихтэй үеэр автобусны буудал орчмын хөдөлгөөн сийрэг болж байна.

-Бусад чиглэлд нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

-Зөвхөн Яармагийн зам гэлтгүй бусад зам дахь нийтийн тээвэр, автомашинаар зорчих хөдөлгөөн өглөө, оройдоо ачаалал ихтэй байдаг. Тиймээс нийслэлийн гол хөндлөн гудамж болох Энхтайваны өргөн чөлөөний Ч:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлд шинэ үйлчилгээг гуравдугаар сард хоёр удаа туршиж, энэ сарын 8-нд нэвтрүүлсэн. Тус чиглэлийн автобусны 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобус өглөөний 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гарч байгаа. Ингэснээр нэг автобусанд суух хүний тоо нэмэгдэж, хүн багтахгүй үлдэх тохиолдол нь багасаж буй юм. Уг үйлчилгээг Яармагийн зам дахь чиглэлүүддээ ч мөн нэвтрүүлэхээр судалж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 11 дүгээр сарын 22-ний...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...