ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх тусламж, үйлчилгээний төвтэй боллоо

Дэлхий дахинаа чихрийн шижин өвчний тархалт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд чихрийн өвчний тархалтын судалгааг анх 1999 онд хийхэд 35-аас дээш насны хүн амын 3.1 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж судалгаагаар гарсан бол 20 жилийн дараа 10.8 хувь болж гурав дахин өссөн байна.

Иймд дэлхий дахинаа чихрийн шижин өвчнийг дотоод шүүрлийн эмч дангаар хянах бус олон мэргэжлийн эмч нарын баг хамтдаа хянаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол улсад анх удаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд “Цогц тусламж, үйлчилгээний төв” үүд хаалгаа нээлээ.

Чихрийн шижин өвчтэй иргэдийг хянах, эмчлэх “Цогц тусламж, үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд ХУДНЭ-ийн удирдлагын баг, дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар, НЭМГ, Нийслэлийн 9 дүүргийн ЭМТ-ийн удирдлагууд, төслийн багийн төлөөллүүд оролцож, туршлага судаллаа.

Сайн туршлагыг энэ оны  07 дугаар сараас эхлэн дүүргийн 4, 12, 14, 16, 21, 24, 25 дугаар хороодын иргэдэд үйлчилж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус төвд 300 орчим чихрийн шижинтэй иргэн хянагдаж, эмчлэгдэж байна.

Хяналтын өвчтөнүүд нь 1-3 сар тутам дотоод шүүрлийн эмч, нүдний эмч, зүрх судасны эмч, хоол зүйч, сувилагчийн үзлэг, үнэлгээнд орж, глюкозжсон гемобилины (HbA1c) шинжилгээг тухай бүр хийлгэж, хяналтын үр дүнг үнэлүүлэхийн зэрэгцээ сэтгэл засалч эмчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт, ярилцлага, хоол зүйн сургалтад тус тус хамрагдаад байгаа аж.

Хяналтад буй өвчтөнүүдийн чихрийн шижингийн үзүүлэлтэд эерэг өөрчлөлтүүд бий болохоос гадна идэвхтэй хяналтад буй 41 хүний глюкозжсон гемобилин (HbA1c) буюу сахрын 3 сарын дундаж нь хяналтад байх хугацаанд дунджаар 2.4 хувиар буурсан судалгаа гарсан байна.

Мэргэжлийн багийн эмч нарын хяналтад тогтмол байснаар чихрийн шижинтэй холбоотой нас баралт 21%, бөөр, нүдний хүндрэлийг 37%, зүрх судасны хүндрэлийг 14%-иар тус тус бууруулах боломжтой гэдгийг төслийн багийнхан онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрэл групп”-ийн зүүн талын замыг ирэх сарын 1-нд ашиглалтад өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон...

Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын...

Гарааш чөлөөлсөн талбайд зогсоол байгуулжээ

Дүүргийн хөрөнгө оруулалтаар ХУД-ийн 10 дугаар хороо, 64-р байрны...

“Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох” журмыг хүчингүй болгов

Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл,...