“INVEST BAYANKHONGOR” хөрөнгө оруулалтын чуулган энэ сарын 15-нд болно

Их хотын төвлөрлийг сааруулж, бүсчилсэн хөгжлийн загвараар аймаг, сумдад бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэн, орон нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь үйлдвэрлэлд чиглэсэн цогц бодлого, бизнес эрхлэгчдийг дэмжсэн уян хатан зохицуулалтаас эхтэй. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, үйлдвэрлэлийг дэмжсэн хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгож, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “INVEST BAYANKHONGOR: Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 15-нд Баянхонгор хотод болох уг чуулганаар Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагууд, БНХАУ-ын Ганьсү болон Ниншя Хуй мужийн төлөөллүүд оролцохоос гадна хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид нэгэн зэрэг чуулах юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй “INVEST BAYANKHONGOR – Хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, гадаад харилцаа зэрэг эдийн засгийн тулгуур салбаруудыг хамаарах бизнесийн таатай боломж, ирээдүйн үр өгөөж бүхий төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтуудыг танилцуулж, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллах санамж бичгүүдийг байгуулах юм. Түүнчлэн чуулганы үр дүнд нийслэлээс орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуй нэгж байгууллагыг нэгдсэн бодлого, тогтвортой хамтын ажиллагаагаар дэмжихээс гадна бүс нутгийн өрсөлдөх чадамж болон эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...