Б.Ганхуяг: Нүүрсний сонсголд би оролцмоор байна

УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нүүрсний” гэх хэрэгт холбогдох нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын гурав дахь өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын талаар мэдээлэл сонсож, гэрчийн хариултыг авч байгаа юм. Энэ асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг гэрчээр дуудсан. Гэвч Б.Ганхуяг сонсголд ирээгүй. Тэгвэл тэрбээр оролцох хүсэлтэй байсан ч оролцуулахгүй байгаа талаар өөрийн ах, эгчээр дамжуулан мэдээлжээ.

Түүний бичгээр ирүүлсэн хүсэлтэд “Б.Ганхуяг миний бие сонсголд гэрчээр дуудагдсан. Би өөрийн биеэр сонсголд гэрчээр оролцох хүсэлтэй байна. Би одоо Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хүлээгээд сууж байна” гэжээ.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “Арваннэгдүгээр сарын 27-нд түр хороо хуралдаж, эхний сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. Үүний дунд Б.Ганхуягийн нэр  бий. Уг тогтоолыг шүүх, прокурорын байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг үдээс хойш яригдах асуудалд гэрчээр дуудагдсан. Прокурор бол энэ хүн шүүхийн шийдвэрийн дагуу хоригдож байгаа, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх тул шүүхийн шийдвэрийг бид өөрчилж чадахгүй гэж мэдэгдсэн” гэлээ.

Б.Ганхуягийн биеэс их хэмжээний буюу үхлийн тунтай хүнцэл илэрсэн тухай түүний эгч хэлэв. Тэрбээр дүүг минь хордуулсан гэж шууд хэлсэн. Харин энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тайлбар өгөхдөө Б.Ганхуягийг хордуулсан эсэхийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэлээ.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...