“Бэрэн групп”-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөрд оноосон ял хөнгөдсөн гэж прокурор үзжээ

“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн ажлын 47 хоногийн турш хэлэлцэн долоодугаар сарын 7-нд шийтгэх, цагаатгах тогтоолоо танилцуулсан билээ.

Ингэхдээ 48 иргэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн юм. Анхан шатны шүүхийн шийтгэх, цагаатгах тогтоолыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж, хүчингүй болгуулахаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Нэр бүхий 48 хүнд холбогдох үйлдлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах, торгох ял оноосон нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж прокурорууд үзэн эсэргүүцэл бичсэн байна. Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Энхбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, хоёр жил зорчих эрх хязгаарласан, “Пирамид орд” ХХК-ийн захирал Г.Цолмон, НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг, “Бэрэн групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхтөр, “Чингис хаан” банк, “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Бүтэд, “Сэлэнгийн герефорд” ХХК-ийн эцсийн өмчлөгч Г.Батдорж, “Газ импорт” ХХК-ийн захирал П.Мягмардорж тэргүүтэй хүмүүст оноосон ял хэт хөнгөдсөн, нийгмийн хор аюулын шинж чанар, гэм буруугийн байдалтай тохироогүй гэж прокурорууд үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...