Г.Өсөхбаяр аваргын хүү жүдогийн Азийн тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Хонконгт энэ сарын 25-26-ны өдрүүдэд жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээн боллоо. Тус тэмцээнд 24 улсын нийт 131 жүдоч өрсөлдсөн бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Э.Сумъяабазар, Ө.Пэрэнлэйжамц нар оролцжээ. Тэмцээний -60 кг-д Э.Сумъяабазар алтан медаль, +100 кг-д Ө.Пэрэнлэйжамц хүрэл хүртэв. Ө.Пэрэнлэйжамц нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү бөгөөд 18 хүртэлх насны 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.
Монгол улсын шигшээ багийн тамирчид арваннэгдүгээр сарын 11-нээс Япон улсад тэмцээний өмнөх хамтарсан бэлтгэлээ эхлүүлсэн. Кокушикан их сургуульд эрэгтэй шигшээ баг, Нихон их сургуульд эмэгтэй шигшээ баг бэлтгэлд хамрагдсан. Эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхан өнгөрөгч долоо хоногоос Токай их сургуульд хамтарсан бэлтгэлд хамрагдаж эхэлжээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...