АН-аас Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлага хүргүүллээ

Ардчилсан намаас өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх болсноо мэдэгдлээ.

Ардчилсан намын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Сүүлийн үед цэргийн анги нэгтгэлүүдэд залуус амь насаа алдах тохиолдол газар авах шинжтэй болж байна. Цэргийн ангиудад гарч байгаа хүний эрхийн зөрчлийн талаар Хүний эрхийн үндэсний комисс илтгэл тайланд удаа дараа дурдсан боловч дорвитой арга хэмжээ авагдаагүй байна. УИХ-ын 49 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн. Цэргийн анги нэгтгэлүүдэд гарч байгаа дүрмийн бус үйлдлүүдийгн учир шалтгааныг тогтоож, таслан зогсоох ёстой гэсэн чиглэл өгсөн ч Батлан хамгаалах яам арга хэмжээ авсангүй.

Үр дагаварт нь арваад хоногийн өмнө нэг сайхан залуу амь насаа алдсан. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Цэргийн анги нэгтгэлд дэглэлт байхгүй, яргалалт байхгүй. Битгий худлаа мэдээлэл хийгээд бай” гэж албан ёсоор мэдэгдсэн. Гэвч өчигдөр нэг цэрэг Цэргийн төв эмнэлэгт өвчний улмаас хүргэгдэж ирснийхээ дараа ямар их дэглэлтэд байсан, ямар их зодуурт өртөж байсан тухай ярьсан. Энэ нь сайд Г.Сайханбаярын үг худал байжээ гэдэг нь нотлогдож байна.

Тиймээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байна. Шаардлагад “Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нь сайдаар ажиллах хугацаандаа дүрмийн бус үйлдлийг таслан зогсоож чадаагүйн зэрэгцээ  чадсан мэтээр дүр эсгэн цэргийн анги нэгтгэлд дүрмийн бус үйлдэл байхгүй гэж худал ярьсан нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд салбартаа үгүйлэгдэж байгаа шинэчлэлийг хийх чадамжгүй гэдэг нь харагдлаа.

Иймээс хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал бүрт улс төрийн хариуцлага дагалддаг байх соёлыг төлөвшүүлэх үүднээс Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг огцруулахыг шаардаж байна. Иргэний боловсролтой хүнээр Батлан хамгаалахын сайдыг томилохыг шаардаж байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...