Нийслэлийн агаарын тоосонцрын бохирдол ДЭМБ-аас зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их

Улаанбаатар хотод агаарын тоосонцрын бохирдол ДЭМБ-аас зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 6-10 дахин их гэсэн тооцоо бий.  Өвлийн улиралд нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ манай улсын агаарын чанарын стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.3-6.8 дахин их болдог ажээ. 

Агаар дахь хүнд метал өвлийн улиралд харьцангуй их илэрсэн бол хөрсний хортой элементүүд зун, намрын улиралд ихээр илэрчээ. Эдгээр үзүүлэлтээс хамаарч 2022 онд олон улсын агаарын чанарын нарийн ширхэгт тоосонцрын бохирдол ихтэй газруудын жагсаалтад Улаанбаатар хот 6-д жагссан байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцрын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг ажээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...