Угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй 15500 айл байжээ

Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс айл өрхүүдийг угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэрэмжлүүлэх ажлыг Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газар, Экологийн цагдаагийн газар, Улаан загалмайн нийгэмлэг, Дүүргүүдийн засаг даргын тамгын газартай хамтран 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгууллаа. Ажлын хэсэг нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 100 гаруй хорооны 49,978 өрхөд хүрч ажилласан бөгөөд зуух, пийшингийн битүүмжлэлийг сайжруулах, янданг тогтмол хөөлөх талаар тусламж үзүүлж, зөвлөгөө хүргэсэн байна. Мөн шахмал түлшийг зөв хэрэглэх аргын тухай болон угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах зааврын талаар айл өрхүүдэд дахин мэдээлэл хүргэж угаарын хийн эрсдэлээс сэрэмжлүүллээ. Нийт 50 мянга орчим айл өрхөд хүрч ажиллахад тэдгээрийн 15 мянга 500 гаруй айл нь угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй байжээ. Мөн 22 мянга 300 гаруй айл өрх угаарын хийн мэдрэгчгүй (эвдэлсэн, гээж үрэгдүүлсэн) байсан байна. Яндан, зуухны битүүмж алдагдалтай өрх 2 мянга 200 гаруй байжээ. Эдгээр тоо нь угаарын хийн эрсдэл гэр хорооллын айл өрхүүдэд олон мянгаараа байгааг илтгэнэ. Угаарын хийн аюул бол байгалийн гамшиг шиг давагдашгүй хүчин зүйл биш. Энэ бол урьдчилан сэргийлж болдог эрсдэл юм. Тиймээс сонор сэрэмжээ дээшлүүлж, хариуцлагатай амьдарч, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхааруулж байн

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...