Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоё гэдэг нь популизм цаашаа шүү

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас 2024 оны улсын төсвийн төслийн талаар тодрууллаа. Тэрбээр “Орос улсын талд бага оврын цахилгаан станц барих саналыг тавьсан нь үнэн. Бид судалгаа хийнэ. НӨАТ-ын буцаан олголтын асуудал байна. Монгол Улсын эдийн засгийн байдал амаргүй байсныг даван гарч чадлаа. Нэг жилийн өмнө нөхцөл байдал хүндхэн байсан. Орлого байхгүй. Валютын нөөц нь 2.4 тэрбум ам.долларт хүрч, сандарсан. Жаахан мөнгөтэй болохоор популизм нь яваад байх юм. Олон улсын нөхцөл байдал амаргүй байна. Монголын эдийн засаг хүчтэй байх ёстой. Одоо төсвийн орлого сайн байна. Эдийн засаг эхний есөн сарын байдлаар 6.7 хувиар өслөө.

Гэхдээ нөхцөл байдал муудвал яах вэ гэдэгт бэлэн байх ёстой. Аль ч улсын төсвийн орлого хэрэглээнд тулгуурладаг худалдааны татвар, Хүн амын орлогын албан татвар чухал байдаг. Улсынхаа төсвийг доголдуулах санаачилга гаргаж байгаагийн эсрэг байна. Популизм цаашаа шүү. Нүүрсний үнэ уналаа гэж бодоход төсвийн орлого багасна. Үлдсэнд нь өр тавьж явах юм уу. Хариуцлагатай байх ёстой. Олон хүнд таалагдсан шийдвэр гаргаж, улс орноо дампууруулах уу. Нөхцөл байдал хүнд болохоор яах вэ. Цаашдаа валютын нөөцөө нэмсэн, орлого тогтвортой, эдийн засаг тогтвортой, гадны сөрөг нөлөөг даван гарах эдийн засагтай байхын тулд ажиллаж байна” гэв.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...