Э.Мөнхнасан: Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наалгахад татвар, даатгал, торгуулиа төлсөн байх шаардлага тавихгүй

Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай ярилцлаа.

-RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг хэзээнээс ашиглаж эхлэх вэ. Ач холбогдлын тухайд?

-Улсын хэмжээнд 2023 оны арванэгдүгээр сарын 1-нээс эхлэн төвийн, хангайн, говийн, зүүн бүс гэсэн бүсчилсэн байдлаар эхлүүлнэ. Эхний ээлжинд хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдээс эхлүүлэн наахаар төлөвлөн ажиллаж байна. Орон нутгийн автотээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана.

RFID цахим гэрчилгээг  тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэнэ. Өнөөдрийн байдлаар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 65 орчим хувь нь татвар, даатгалаа төлж, 60 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгтээ орж, 20 орчим хувь нь л торгуулиа төлдөг.

RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ  нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш. Тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ. Тухайн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, Бодь Электроникс ХХК хамтран хэрэгжүүлж байна.

-Иргэдээс төлбөр авах уу. Ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ л ирж наалгана. Татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй. Тэгэхээр иргэд идэвхтэй, хариуцлагатай хандаж орон нутгийн автотээврийн оношилгооны төвүүд дээрээ наалгаарай. Нэг минут орчим хугацааг л зарцуулах тул иргэд та бүхнээс идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

-Энэ технологийг олон улсад ашигладаг уу?

-RFID технологийг 1950 оноос эхлэн Олон Улсад ашиглаж ирсэн. Сингапур, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад ч ашиглаж байгаа. Өртөг зардлын хувьд ч харьцангуй хямд. Олон улсын байгууллагатай хамтран хийсэн судалгаагаар RFID нь манай улсын замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдалд тохирох, хямд өртөгтэй технологи юм гэдгийг зөвлөмжийг өгсөн. Монгол Улсын хэмжээнд 1.180.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Эдгээрийн бүртгэл хөдөлгөөнийг хянахад тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулсан. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто замд төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Орон нутагт нийт хэчнээн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ?

-Өнгөрсөн 2022 онд Монгол Улсын бүртгэлийн  санд 1.400.000 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Шинэчилсэн бүртгэл хийснээр ашиглалтаад гарсан сүүлийн таван жилд техникийн хяналтын үзлэгтээ ороогүй, татвар, даатгалаа төлөөгүй 250 мянган тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1.180.000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас орон нутагт 470 орчим мянга, нийслэд 650 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...