“Таньд тусалъя” нээлттэй хаалганы өдөрлөг болов

Монголын Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөл нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1623 холбоодын 1050 Сууц өмчлөгчдийн холбоодыг эгнээндээ нэгтгэн тэдгээр Сууц Өмчлөгчдийн Холбоо болон иргэд оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, өдөр тутмын болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөн туслах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиг үүрэгтэйгээр 24 дэх жилдээ ажиллаж байна.

Тус газраас “Таньд тусалъя” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сурталчилж, харилцан туршлага солилцож, иргэд оршин суугчдад зөвлөгөө мэдээлэл өгөв.

Сууц Өмчлөгчдийн Холбоодын Дээд Зөвлөлөөс 2020 оноос Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагааг иргэд оршин суугчдад ил тод нээлттэй болгох үүднээс “Шилэн СӨХ” платформыг мэргэжлийн байгууллагуудаар боловсруулсан  ба өдгөө уг платформыг 500 гаруй СӨХ бүрэн, бусад нь нэвтрүүлэх шатандаа явж байна. Мөн Нийслэлийн захирагчийн ажлын албатай хамтарч “UB engineering цахим бүртгэлийн цогц системийг боловсруулан Сууц өмчлөгчдийн холбоодын бүртгэл болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийг цахимжуулах ажлуудыг эхлүүлжээ. Цаашид Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...