Г.Занданшатар: Хууль тогтоох 77 дахь эрх мэдэл иргэдэд бодитоор очлоо

УИХ-ын дарга Г.Занданшатар нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ 2022 онд иргэдийн оролцоотой парламент байх зорилтын хүрээнд  D-Parliament.mn цахим системийг эхлүүлсэн. Харин өнөөдөр D-petition буюу нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж байна. Иргэдийн оролцоог хангах, зөвлөлдөх тогтолцоо юм.

Ингэснээр хууль тогтоох 77 дахь эрх мэдлийг иргэдэд өгч байна. Эхний сэдэв болгож НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх тухай асуудлыг D-petition системд оруулж байна. Энэ асуудлыг дэмжвэл холбогдох Байнгын хороогоор хэлэлцүүлэх болно. Одоогоор 19 хүн дэмжлээ.

Та бүхнийг энэхүү өргөдлийн системд нэвтэрч хууль тогтоох үйл хэрэгт идэвхтэй оролцохыг урилж байна” хэмээв. Иргэд И-Монголиа, төрийн цахим үйлчилгээний 130 хурдан цэгээр дамжуулан саналаа өгөх боломжтой аж. Тухайн асуудлыг 30 хоногийн хугацаанд

  • 33,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл ажлын хэсэг
  • 70,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл хяналт шалгалтын түр хороо
  • 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжвэл холбогдох байнгын хороо хууль санаачилна.

Түүнчлэн үндэсний аюулгүй байдлын эсрэг болон хүний эрхийн эсрэг асуудлаар хууль санаачлахыг хоригложээ. Тухайлбал хүний эрхтэй холбоотой нийтийн сонсгол явуулах саналаа ирүүлж болно. Энэхүү өргөдөл, гомдлын системийг нэвтрүүлж буйтай холбоотойгоор УИХ-ын дэргэд олон нийтийн зөвлөл ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх санамж байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани...

Нийслэл 2026 оны төсвөө тодотгон баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж,...

BRT төслийн нарийвчилсан ажлын зураг, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...