“Өмсдөг”, дэлгэцгүй, проектортой, хиймэл оюун ухаанд суурилсан гар утастай танилц!

Жил ирэх  бүр хөгжиж, хувьсан өөрчлөгдөж буй гар утасны загвар ирээдүйд ямар  болох бол? Алганд багтахуйц жижигхэн энгэртээ ч юм уу хувцастаа зүүж явдаг, хиймэл  оюун   ухаанд  суурилсан шинэ загварыг ирээдэйн гар  утасны загвар гэж үзэж байна. “AI pin”  нэртэй уг загварыг Apple-ийн хуучин удирдлагуудын үүсгэн байгуулсан “Humane компани хөгжүүлж буй бөгөөд саяхан Coperni брэндийн загварын шоун дээр загвар  өмсөгч нар  энгэртээ зүүж алхаж олонд танилцууллаа.

Уг төхөөрөмж дэлгэцгүй, бие даасан, хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамжийн платформ гэж бүтээгчид нь тодорхойлж байгаа.  Энэ нь “дэвшилтэт” Qualcomm Snapdragon платформоор тоноглогдсон бөгөөд ухаалаг гар утасны дэлгэцийг орлох мини проектор, камер, чанга яригчтай. Өөрөөр хэлбэл дуудлага ирэхэд проектороор гартаа ч юм уу тусгаж хараад дуут командаар  дуудлагаа авах , таслах  боломжтой гэсэн үг. 

 Ирэх сарын 9-нд уг төхөөрөмжийг танилцуулж нээлтээ хийх юм байна.  

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...