Рокын амьд домог “Чингис хаан” хамтлаг Төв цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ

Монголын рокын амьд  домог гэгддэг “Чингис хаан” хамтлаг энэ сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх нь  ээ. 2007 онд UB Palace-ийн танхимд “The best of Chinggis khaan” тоглолтоо хийснээс хойш томоохон бүрэн хэмжээний тоглолт хийгээгүй байсан тус хамтлаг ийнхүү энэ намар гал гарсан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ханцуй шамлан орсноо дуулгалаа. Тоглолтын нэр “XXI зуун”. XX зуунд бүтээж, түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг XXI зуун тоглолт үзэгч, сонсогчиддоо хүргэнэ. Тоглолтод Чингис хаан хамтлагийн шилдэг  35 дуу эгшиглэх  бөгөөд урилгаар Т.Ариунаа, Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, С.Наран, Хишигдалай, Зоригт болон Соёл-Эрдэнэ, Өргөө, Хар сарнай хамтлаг, Niciton, GUYS, Киви, Сүнс хамтлагийнхан ая дуугаа өргөх юм байна. Тасалбарыг ticket.mn сайт болон 19001950 дугаараар хүргүүлэн авч болно. Мөн Нарантуул, Хархорин, Зайсангийн Танктай хөшөө, Хүчитшонхор зах гэх мэт олны хөлийн газарт  тасалбар борлуулна, тоглолт болох өдөр Төв цэнгэлдэхийн гадна ч  тасалбар борлуулах  цэг  ажиллуулна гэдгээ зохион байгуулагчид дурдлаа. Тасалбар 59 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд early bird”  буюу эртэч шувуухай тасалбарыг 39 мянган төгрөгөөр 9 дүгээр сарын 12-ны 12 цаг  хүртэл  худалдаж авах  боломжтой ажээ. Мөн Чингис хаан хамтлагийн пэйж хуудсаар тоглолтын  бэлтгэлийн тухай мэдээлэл өгөх LIVE орой бүр явах юм байна.

Зохион байгуулагчдын хэслнээр РОКЫН СҮР  ХҮЧИЙГ  ХАРУУЛАХ “XXI ЗУУН” тоглолтын бэлтгэл ажлын талаар тодруулга авлаа.

Тоглолтын бэлтгэл хэр байгаа вэ.  Хөтөлбөрийн талаар дэлгэрүүлж мэдээлэл өгөөч. Чингис хаан  хамтлаг сүүлийн жилүүдэд томоохон тоглолт хийгээгүй,  бэлтгэлээ хэзээнээс хангаж эхэлсэн бэ?

МУАЖ Д.Жаргалсайхан:

Манай хамтлаг томоохон тоглолт хийгээгүй ч байнгын бэлтгэлтэй байгаа. Энэ жил гэхэд дөрөв,  таван аймгийн зуун жилийн ойн тоглолтод оролцсон. Мөн  өнгөрсөн  жил улс орноо бүтэн  тойрч 21 аймагтаа тоглолтоо хийсэн. 21 аймаг тойрч тоглолт хийнэ гэдэг чанга ажил. Тоглолтын тов эхлээд зарлагдсан байсан учир бид дунд нь нэг хоног ч саатах амрах, өвдөх эрхгүйгээр ажиллаж  байж 21 аймгийн тоглолынхоо ард  гарсан. Ер нь өөрсдийн тоглолтоо хийгээгүй ч байнгын  бэлтгэлтэй,   шинэ уран бүтээлээ туурвисаар  байгаа. XXI зуун тоглолтын тухайд манай хамтлаг үе үеийн хит 35 дуугаа дуулна.  Яг  ямар 35 дуу дуулахаа тодруулах гэдэг ярвигтай асуудал болоод байна.

Манай хамтлагийн онцлог гэх үү дээ өмнө нь  тоглолтуудаа ягшсан хөтөлбөр гаргалгүйгээр  “Нүдэн охин” дуугаа дуулж эхлээд тухайн сонсогчдынхоо  уур амьсгалыг  харж мэдэрч байгаад дараа дараагийн дуугаа би өөрөө сонгоод явчихдаг , нэг бодлын эрх чөлөөтэй, хөгжимчид  маань ч гэнэтийн энэ зүйлдээ бэлтгэлтэй байдаг байлаа. Энэ удаад стадионы хэмжээний том тоглолт хийх  учир ямар ч байсан урьдчилаад 35 дуугаа сонгож батална. Тоглолтын маань  найруулагч шинэ дуу дуулахыг дэмжихгүй гэж хэлсэн. Тэгэхэээр  хүмүүсийн хамгийн  сайн  мэддэг, хамгийн сэтгэлд нь хоногшсон дуунуудаасаа сонгож тоглолтдоо дуулна даа.

Тоглолт хэдэн  цаг  үргэлжлэх вэ. Тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан бүс ч юм уу гаргах уу?

 On&OFF продакшн С.Ононбат:

Тоглолт 17 цагт эхэлнэ, 16 цагт стадион үүдээ нээж хүмүүсээ оруулж эхэлнэ. Чингис хаан хамтлаг  маань 20 цагт  тоглолтоо эхлүүлнэ гэж тооцож байгаа. Үүнээс өмнө зочин уран  бүтээлчид  ая дуугаа өргөх бөгөөд Төв  цэнгэлдэхэд уух зүйлс болон  хоолны 10-аад асар ажиллана. Гаднаас уух  зүйлс оруулахгүй.  Сонсогчид маань тав тухтай тоглолтоо үзэх  үүднээс зөөврийн сандалаа авч ирээд сууж үзэж болно. Жаргалсайхан ах бид хоёр хамтарч том тоглолт зохион байгуулах талаар олон жил ярьсан нь  одоо биелэлээ олох  гэж байна.  “XXI зуун” тоглолт дурсамж сэдрээсэн, үе үеийн  сайхан дуунууд эгшиглэсэн тоглолт болно.

Тусгай хэрэгцээт хүмүүст зориулсан хэсэг гаргах талаар төлөвлөж ажиллаж байгаа. Жагаа ахын өөрөө зохиосон ч өөрөө дуулаагүй, хүмүүсийн  маш  сайн  мэдддэг  хоёр дууг Жагаа ах  энэ тоглолтын үеэр дуулна. Яг  ямар дуу гэдгийг тоглолтоо үзээд мэдээрэй.

Тасалбар авах линк: https://www.ticket.mn/event/1737/

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил ирэх аравдугаар сард дуусна

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа Төв аймгийн Баянжаргалан...

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэлийг эрх мэдлийн хэт төвлөрөл гэж дүгнэсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн...

“Мазаалай” нэртэй CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ хийв

МИАТ төрийн өмчит компани нь өнөөдөр ”Мазаалай” хэмээх CRJ-700...

И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй

Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Санжаасүрэнгийн...