Эцэг эхийн дарамтыг хэрээс хэтэрсэн хэмээн Солонгосын багш нар ажил хаялт зарлалаа хуваалцах FacebookTwitterPinterestWhatsApp 2023 оны 09 сарын 05 16:55 Бага сургуулийн багш 23 настай эмэгтэй сургууль дээрээ амиа хорлож нас барсан хэрэг Солонгост гарсан. Түүнийг эцэг эхчүүдийн дарамтнаас болж ийм байдалд хүрсэн гэх урьдчилсан таамаг байгаа бөгөөд энэхүү эмгэнэлт явдал Өмнөд Солонгосын бага сургуулийн багш нарын уур бухимдлыг төрүүлж олон мянган багш нар даваа гарагт ажил хаялт зарлалаа. Сүүлийн зургаан долоо хоногийн турш Сөүл хотод хэдэн арван мянган багш нар жагсч эсэргүүцлээ илэрхийлсэн бол ийнхүү тэмцлээ шат ахиулж ажил хаяжээ. Тэд багш нарын ажлын байран дахь ажиллх нөхцөл, хамгаалалтыг сайжруулахыг шаардаж байгаа юм. Талийгаач багш нэг жил гаруй багшилсан бөгөөд өдрийн цагаар болон амралтын өдрүүдээр дуудаж, тасралтгүй, шударга бусаар гомдоллодог эцэг эхчүүдийн дарамт хэцүү байгаа талаар өдрийн тэмдэглэлдээ бичсэн байжээ. Тухайлбал амиа хорлохоосоо хэдэн сарын өмнө нэг сурагч өөр хүүхдийн толгойг харандаагаар хатгасан хэрэг гарч эцэг эхчүүдээс багш нэлээд шүүмжлэл авсан ажээ. Багш нар хүүхэд хүчирхийлэгч гэж нэрлүүлэхээс айж эмээж сурагчдаа хүмүүжүүлэх боломжгүй, бие бие рүүгээ дайрах үед хөндлөнгөөс оролцоход хүндрэлтэй болсон. Хүүхэд хүчирхийллийн асуудалд өртсөн багш нарыг ажлаас нь шууд халахаар заасан 2014 оны хүүхдийн халамжийн тухай хуулийг эцэг эхчүүд буруугаар ашигладаг гэж багш нар үзэж байна. Тухайлбал, нэг багш хүүхдийг нь өглөө бүр утсаар сэрээх хүсэлтийг хүлээн аваагүйн улмаас эцэг эх нь гомдол гаргаж байсан. Ангийнхаа найзыг хайчаар зүссэн хүүд өгсөн урамшууллын наалтаа багш буцааж авсны дараа эцэг эхээс гомдол гаргасан. Багш нар амар тайван хичээл зааж чадахаа болих хэмжээнд хүрч багш нар хүчгүйдэж байна гэж жагсаалд оролцож буй БНСУ-ын багш нар хэлж байна. 2023 оны судалгаагаар багш нарын дөрөвний нэг хүрэхгүй хувь нь (24%) ажилдаа сэтгэл хангалуун байгаа гэсэн судалгаа гарсан бөгөөд ихэнх нь мэргэжлээ орхих талаар бодож байгаа гэсэн дүгнэлт гарчээ. БНСУ-ын Засгийн газар ч нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч багш нар хичээлд саад учруулсан сурагчийг ангиас гаргаж, шаардлагатай бол хүндэрсэн нөхцөл байдлыг таслан зогсоох эрхтэй гэж багш нарт зориулан шинэ удирдамж гаргажээ. Мөн эцэг эхчүүд багш нартай уулзах өдөр, цагийг урьдчилан тохиролцох ёстой, багш нар ажлын дараа уулзахаас татгалзаж болно гэсэн шийдвэр гаргажээ. Өмнөд Солонгосын Боловсролын сайд Ли Жү Хо эдгээр арга хэмжээ нь “сургуулиудыг байх ёстой хэм хэмжээнд нь аваачна” гэж найдаж байгаагаа хэлжээ. өмнөх нийтлэлЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хил дамнасан малын хулгайн асуудалд онцгой анхаарнаДараагийн нийтлэлБиржээр нүүрс борлуулснаар 512 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олжээ Сэтгэгдэл бичих Хариу цуцлахЁс бус үг хэллэг ашиглахыг хориглоно санал: Сэтгэгдэл оруулна уу! нэр: энд нэрээ оруулна уу Намайг дараагийн удаа сэтгэгдэл бичихдээ энэ хөтөч дээр миний нэр, имэйл, вэбсайтаас аваарай. Δ Их уншсан Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа “Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол улсын топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ Холбоотой мэдээбусад мэдээ Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа 2024 оны 11 сарын 22 13:17 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах... Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо 2024 оны 11 сарын 20 13:44 Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын... Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно 2024 оны 11 сарын 20 12:56 Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа 2024 оны 11 сарын 20 11:53 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...