Хүний тархинаас 8 см урттай өт олдсон анхны тохиолдол бүртгэгджээ

Дэлхийд анх удаа Австралийн нэгэн эмэгтэйн тархинаас 8 см урттай өт олдсон талаар эрдэмтэд мэдэгдлээ. Канберра хотод мэс засал хийх үеэр өвчтөний баруун тархинаас  улаан утас шиг  зүйл гаргаж авсан  бөгөөд заслын эмч Хари Прия Банди “Энэ нь бидний төсөөлж байгаагүй  зүйл байсан. Бүгд цочирдсон” гэв.
64 настай эмэгтэй хэдэн сарын турш гэдэс нь өвдөж ханиалгаж, шөнө хөлөрч улмаар  мартамхай, сэтгэл гутралтай болж эхэлжээ. Тэрээр 2021 оны 1-р сарын сүүлээр эмнэлэгт хэвтсэн бөгөөд дараа нь MRI  хийлгэснээр “тархины баруун урд хэсэгт хэвийн бус зүйл” илэрсэн байна. Гэхдээ яг юу гэдгийг 2022 оны 6-р сард мэс засал хийх үедээ л мэджээ.  Үүнийг хүний ​​тархинд авгалдай нэвтэрч, хөгжсөн анхны тохиолдол гэж үзэж байна  “Emerging Infectious Diseases ” сэтгүүлд бичжээ.
Өтийг  сугалж авсан эмчийн хэлснээр татаж гаргасны дараа өт хүчтэй хөдөлж байсан байна.  Энэхүү тохиолдол нь малаас хүнд халдварлах аюул нэмэгдэж байгааг харуулж байна гэж  судлаачид анхааруулж байна. Эрдэмтэд эмэгтэйг амьдардаг газрынхаа ойролцоох нуурын дэргэдэх шимэгчийн өндөгөөр бохирдсон ургамлыг барьсан, эсвэл хоолондоо хэрэглэснээс ийнхүү авгалдай биед орж өт болтлоо хөгжсөн гэж дүгнэжээ.
Австралийн Үндэсний Их Сургуулийн (ANU) анагаах ухааны дэд профессор доктор Сенанаяке ВВС-д өгсөн ярилцлагадаа Офидаскарисын авгалдай тархинд үржиж томорсон тохиолдол өмнө бүртгэгдээгүй. Судалгаагаар хонь, нохой, муур зэрэг гаршуулсан амьтдад авгалдай байршиж “амьдраагүй” ч  ийм тохиолдол гарсан нь анхаарал татаж байна. Энэ нь анхааруулга юм. Сүүлийн 30 жилийн хугацаанд 30 шинэ төрлийн халдвар гарсан дөрөвний гурав нь малаас хүн рүү үсэрсэн зоонозын халдварт өвчин байсан гэж хэлжээ. 

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...