Нүүрсний гэх тодотголтой 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. Шүүх байгууллага нь энэ оны хагас жилийн хугацаанд авлигын 153 хүнд холбогдох 61 хэргийг хянан шийдвэрлэжээ. Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ялын хүрээнд нийт нэг тэрбум 102 сая 544 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахаар шүүхээр шийдвэрлэсэн байна.

Авлигын гэмт хэргээр ял шийтгүүлэгчдийн 52.9 хувь нь төрийн албан хаагч, 71.9 нь 31-50 настай иргэн байна. Дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн хоёр хүн тутмын нэг нь төрийн албан хаагч гэсэн үг. Нийслэлийн прокурорын газраас нүүрсний гэх тодотголтой хэргийг танилцуулбал, 63 хүнд холбогдох 8 хэрэг анхан шатны шүүхэд иржээ. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн, 30 хүнд холбогдох гурван хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Давхардсан тоогоор 6 хүнд тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих арга хэмжээ авчээ. Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох 2 хэрэг ирснээс 5 хүнд холбогдох 1 хэргийг шийдвэрлэж 5 хүнд холбогдох 1 хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Томуугийн эсрэг дархлаажуулалтад 179 мянга гаруй иргэн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш худалдан борлуулж байгаа 440 цэгийн байршил

Нийслэл хотын гэр хорооллын 170,000 гаруй айл өрхийн халаалтын...