Бөхийн таавар эвдсэн улсын харцага Г.Ганхуягт 3 өрөө байрны батламж гардуулжээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн Г.Ганхуягт “Валькн групп” ХХК, “Валькн констракшн” ХХК-ийн зүгээс бүрэн тавилгатай 3 өрөө байрны батламж гардуулжээ.

Улсын харцага Г.Ганхуяг нь Улсын арслан Б.Орхонбаяраар зургаа давж, наадамчин олныг баясгасан юм.  Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр барилдааныхаа талаар “Би чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг. Монгол Улсын харцага цол хүртсэндээ маш их баяртай байна. Бөхийн бэлтгэлээ Сүүж уул амралтад ховдынхонтойгоо хангасан. Зургадугаар сарын 23-нд бэлтгэлдээ гарсан. Өнгөрсөн жил жин хассанаас пормоо нэлээд алдсан байсан бол энэ жил харьцангуй сайхан байлаа. Өөртөө итгэлтэй байсан.Дөрвийн даваанд Н.Бүрэнтөгс аваргатай анх таарахдаа зүүн хөлийг нь авахаар төлөвлөсөн. Мөн зургаагийн даваанд Улсын арслан Г.Орхонбаяртай таарсан. Явж барилдаад л дуусгана гэсэн бодолтой байсан. Золгож, хутгаад унагаасан” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...