Нийт 40.000 ам метр талбайг 90 кг бодисоор ариутгаж, халдваргүйжүүллээ

Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, бохирдлыг цэвэрлэх ажил хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Холбогдох байгууллагын алба хаагчид тусгай зориулалтын мананцар үүсгэгч автомашинаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүрэгт 54000мкв талбайг 72 кг бодисоор ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Нарны зам, их тойруу, бага тойруу, Гандигийн гудамж, Денвер, Баянмонгол, Замын цагдаа, Алтай хотхон, Парисын гудамж, Дундгол зэрэг газруудын лаг шаврыг цэвэрлэн, ногоон байгууламжийн усалгааны 10 автомашин нийт 40.000мкв талбайг 90кг бодисоор ариутгаж, халдваргүйжүүллээ.

Үерийн усанд автаж бохирдсон хүүхдийн паркийн 20га талбайг хоёр удаагийн давтамжтайгаар гадна болон дотор тал хүүхдийн тогтлоом зэргийг машинаар болон явганаар ариутган ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Тэтгэвэр 100-300 хүртэлх мянган төгрөгөөр нэмэгдэх хуулийг баталлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Гэр бүл, хөдөлмөр,...

Оюутолгойн хэлэлцээрийг Монгол ашигтай хувилбараар тохиролцлоо

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад...

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалд 8500 орчим алба хаагч оролцоно

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний...

С.Шаарийбууд эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бэлэглэжээ 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш...