Хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл өглөө.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг:

Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Мэргэжлийн морин холбоод хамтран хуулийн дагуу бүртгэлийн санг 2025 оны зургадугаар сарын 1-нээс өмнө бүрдүүлэх ёстой. Үүнээс өмнө хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдана. Мөн долоодугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна гэлээ.

Б.Батсайхан: Унаач хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байх  шаардлагатай

Үндэсний их баяр наадмын үеэр хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдээллийг  Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан өгсөн юм.

-Үндэсний их баяр наадмын үеэр олон хоног амарч буйтай холбогдуулан хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах шаардлагатай. Тухайлбал, эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдээ ахуйн болон зам тээврийн осолд өртөхөөс сэргийлж, хараа хяналтаа сайжруулаарай гэж зөвлөж байна.

Манай байгууллагаас хурдан морины унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдний эрхийг хамгаалах талаар хяналт тавьж ажилладаг. Хурдан морины унаач хүүхдүүдийг бүртгэхдээ бид дөрвөн шаардлага тавьдаг. Тухайлбал, хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах, эцэг эх, асран хамгаалагчтай нь гэрээ хийх шаардлагатай. Мөн энэ гэрээг нотариатаар баталгаажуулан авчрахыг уяачдаас шаарддаг. Тиймээс энэ шаардлагыг харгалзаарай, мөн и-монголиа хуудсаар нэвтэрч, гэрээг цахимаар баталгаажуулах боломжтой гэж онцлох байна. Энэ шаардлагыг хангаагүйгээс бүртгэл удаашрах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдүүдийн эцэг эх рүү нэгбүрчлэн залгах зэрэг хүндрэл учирдаг. Хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулаагүй, гэрээгээ нотариатаар гэрчлүүлээгүй бол бүртгэхгүй.

Манай байгууллага эдгээр мэдээлэл, гэрээг нягталж бүртгээд тусгай карт олгоно. Бариан дээр энэ картаар унаач хүүхэд мөн, бишийг нягтлан шалгах юм.

Түүнээс гадна унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хувцас хэрэглэлийн стандартыг хангасан байх ёстой. Уралдааны дүрэмд харшилсан эд хэрэгслүүдийг ашиглуулахыг хориглоно гэлээ.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...