Цахилгааны унасан тулгуурыг босгох ажил 80 хувьтай байна

Энэ сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутанд Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан. Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан. Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 150 хүний бүрэлдэхүүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр өглөөний 04 цагаас үдшийн 23 цаг хүртэл ажиллаж байна. 24 тулгуураас одоогийн байдлаар 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 80 гаруй хувьтай.

Гэмтэл саатлыг цаг алдалгүй сэргээн засварлах ажилд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын комисс 3 гэр, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хархорин салбар 1 гэр, Булган аймгийн Гурванбулаг сумын Засаг даргын тамгын газраас 1 гэр тус тус барьж өгсөн ба бусад хэрэгцээтэй зүйлсээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлийг даван туулж, гэмтэл саатлыг арилгахаар ажиллаж байгаа Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг дэмжиж оролцсон орон нутгийн Онцгой байдлын комисс, сумдын Засаг даргын тамгын газрын газар, албан байгууллагуудын хамт олонд халуун талархал илэрхийлье!

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...