Бөхчүүдийг цолны даваанд ам авах үед гар утсаар ярихыг хориглохоор болжээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэлэхдээ “Бөхийн ам авахтай холбоотой дүрмийн өөрчлөлт орж байгаа. Түрүү жил ам авахтай холбоотой асуудал дээр программ хангамж бэлдсэн. Харилцаа холбооны хэрэгсэл ашигласан нь наадамчдыг бухимдуулж, хардалт сэрдэлт дагасан. Аварга цолтой бөх доод бөхчүүдээсээ хэнийг ч авч болно. Ам авах дээр бөхчүүд тохироо хийгээд байна гэхчлэн асуудал их яригддаг тул бөх нь өөрөө амаа сонгож байгааг дэлгэцээр цацаж, олон нийтэд харуулна. Ам авах мөчид гар утсаар ярих зэргийг хориглоно. Хэрвээ зөрчвөл бөхийн хорио цээрт заасны дагуу арга хэмжээ авна” гэв.
Нутгийн зөвлөл Аймгийн орлогч дарга нар ам авахаас өмнө амжуулж төлбөрөө хийхгүй бол болохоо байлаа Жаргалбаяр шиг улаан цайм төр ард олноо доромжлоод төрийн наадамд хүндэтгэлгүй новшроод арга хэмжээж байхгүй цолтой бөхийн өмнө гөлөг болсон наадиийн комиссоор юу хийхэв