Долоодугаар сарын 1-нээс эхлэх орон нутгийн нислэгийн тарифын талаарх мэдээлэл

Долоодугаар сарын 1-нээс эхлэх орон нутгийн нислэгийн сэргэлт, тарифын талаарх мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам агаарын тээврийн либералчлах бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд МИАТ ТӨХК долоодугаар сарын 1-нээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаамгом, Өлгий чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нисэхээр болж, тарифыг 2-2.5 дахин буурууллаа. Тодруулбал,
-Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга,
-Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга,
-Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга,
-Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.
-Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,
-Мөрөн рүү 500-680 мянга,
-Алтай 733-852 мянга,
-Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.
Орон нутагт нислэг сэргэснээр, хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, өндөр настан, нялх хүүхэдтэй, өвчтэй иргэд агаарын тээврээр шуурхай, хямд зорчих боломж бүрдэж байна. Монголд зочлох жилийн хүрээнд жуулчид орон нутаг руу аялахад саадгүй зорчуулах боломжийг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн дэмтэй боллоо.
Орон нутгийн нислэг сэргэснээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...